Газар зүйн мэдээллийн системд суурь зураг яагаад чухал вэ?

Аливаа мэдээллийг хүртээмжтэй болгох хамгийн түгээмэл аргуудын нэг бол газрын зураг юм. Энэ нь орчин үед мэдээлэл технологийн хөгжилтэй зэрэгцэн тоон системийн тусламжтайгаар зөвхөн байршлыг харуулахаас гадна, орон зайн дүн шинжилгээ хийх, юмсын зүй тогтол, тархалт, шилжилт хөдөлгөөн, өөрчлөлтийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран нэгтгэсэн цогц мэдээллийн багц юм. Мөн хэрэглэгчид өөрт хэрэгцээтэй мэдээллийг богино хугацаанд хайлт хийж ажил амьдралдаа ашиглах, улмаар тухайн хүний зан төлөв, байнга хэрэглэж байгаа мэдээллийн багцыг хиймэл оюун ухааны оролцоотойгоор санал болгох гэх зэргээр хүний амьдралыг хөнгөвчлөх зайлшгүй хэрэглээ болж байна.  Энэ бүх боломжийг бодитой болгоход нэн шаардлагатай дэд бүтцийг “суурь зураг” гэдэг бөгөөд энэ нь газар дээрх бүх л эд юмсыг эмх цэгцтэй харагдуулах, өнгө, дүрс тэмдэглэгээгээр баяжуулсан орон зайн баримжаа өгөƒх суурь дэвсгэр нь болдог.  

Суурь зургийн тусламжтайгаар өгөгдлийн сангаа баяжуулах нь 

Одоогийн байдлаар Google, ESRI гэх мэт цөөн тооны том тоглогчдыг эс тооцвол таны интернетээс олж буй ихэнх суурь газрын зургийг OpenStreetMap-ийн өгөгдлийг ашиглан бүтээж байна. Энэ нь олон нийтийн оролцоонд тулгуурлан дэлхийн газрын зургийг өндөр нарийвчлалтай бүтээхэд хангалттай мэдээлэл цуглуулах зорилготой нээлттэй эх үүсвэр бүхий үнэгүй ашиглаж боломжтой цогц систем. Таны амьдарч байгаа газар энэ системд (OpenStreetMap) хир хэмжээнд зураглагдан орсныг шалгаж үзээрэй. Энэ нь үндсэн зураглалаас хамааран мод, ресторан, замын тэмдэг, тэмдэглэгээ гэх мэт маш нарийн мэдээллийг харуулах боломжтой. OpenStreetMap төсөл нь зам тээвэр, дугуйн зам, хүмүүнлэгийн үйлсэд зориулсан гэх хэд хэдэн тусгайлсан суурь зургуудыг олон нийтэд ашиглах боломжийг олгодог ба та тэдгээрийг өөрийн үйл ажиллагааны зорилго чиглэлд нийцүүлэн ашиглаж болно:  

Дугуйн зам (Зураглал бүрэн хийгдээгүй) 

Суурь газрын зураг нь байгаль дээрх юмс үзэгдлүүдийн байршлыг тогтооход тустай төдийгүй орон зайн дүн шинжилгээ хийхэд чухал нөлөө үзүүлдэг. Тухайлбал та өөрийн оршин сууж буй хотынхоо дүүргүүдийг хүн амын нягтрал, насны бүлэг гэх зэрэг маш олон шалгуур үзүүлэлтүүдээр, мөн замын хөдөлгөөний ачааллыг өнгөөр ялган харуулах гэх мэт олон сонирхолтой дүн шинжилгээ хийх боломжтой. Мөн дүн шинжилгээ хийсэн утга агуулга бүхий үр дүнгээ хүмүүст хүргэхийн тулд суурь зургийн үндсэн өнгө, агуулга маш чухал учир өөр өөр өнгийн суурь зураг шаардлагатай болдог ба энэ салбарт хөгжүүлэлт хийж буй томоохон тоглогчид (Google, ESRI, Bing and Mapbox) эцсийн хэрэглэгчдэд зориулан хар саарал, цагаан саарал, шөнийн, өндөршил, байрзүйн зургийн, агаар сансрын, бичиглэлтэй, бичиглэлгүй гэх зэрэг маш олон сонголттойгоор харуулдаг байна.  

Эдгээр олон өнгө, агуулга зориулалтын суурь зургийн тусламжтайгаар таны боловсруулсан үр дүнгийн агуулга, харагдах байдалд маш их хамааралтай. 

Замын сүлжээний зураг 

Суурь зургийн хөгжүүлэлт Монголд 

Манай улсын хэмжээнд суурь зургийн өгөгдөл, мэдээлэл тодорхой хэмжээнд тоон систем рүү хөрвүүлэлт, бүрдүүлэлт хийгдэж байгаа ч дээр дурдсан томоохон тоглогчдын гаргасан үйлчилгээ шиг хэмжээнд хараахан хүрч чадаагүй байна. Энэ нь мэдээж маш олон шалтгаантай боловч ихэнх тохиолдолд олон төрлийн өгөгдөл мэдээлэл төрийн архив, мэдээллийн санд хадгалаастай, мөн нууцын зэрэглэл гэх мэт хууль эрхзүйн үндэслэлээр олон нийтэд нээлттэй болж чадахгүй байсаар байна. Сүүлийн жилүүдэд төрийн бодлогоор нээлттэй засаглал, мэдээлэл, цахим шилжилт гэх байдлаар олон ажил, уриалга гаргаж байгаа ч олон  нийт, хөгжүүлэгч нарт зориулсан үндэсний хэмжээний суурь зургийн үйлчилгээ, холболт хийх систем байхгүй байна. Мэдээлэл технологийн хөгжил өндөр төвшинд хүрч байгаа өнөө үед чанартай, агуулгатай суурь зураг үгүйлэгдэж байна. Монголд такси, хүргэлтийн үйлчилгээ, онлайн дэлгүүр зэрэг үйлчилгээний аппликейшний хөгжүүлэлтүүд ихээр хийгдэж байгаа ч эдгээр нь бүгд Google-ийн суурь зургийн төлбөртэй үйлчилгээг хэрэглэдэг. Энэ нь урт хугацаандаа зөвхөн суурь зургийн үйлчилгээ биш хэрэглэгчийн мэдээлэл цуглуулах зах зээлээ алдаж байгаа гэсэн үг юм.  

Төр, хувийн хэвшил, олон нийт гээд аль ч төвшиндөө нэгдсэн, нээлттэй мэдээлэл солилцох систем, соёл байхгүй байгаагаас болж шийдвэр гаргах үйл явц удаашрах, өөр хоорондоо уялдаа холбоогүй төлөвлөлт, үйл ажиллагаанууд ихээр хийгдэх зэрэг асуудлуудын гол шалтгаан болж байна.  Энэ нь орон зайн өгөгдөл, систем дээр тулгуурлаж мэдээлэл технологийн хөгжүүлэлт хийхэд эх сурвалж бүхий нэгдсэн цогц мэдээлэл дутагдаж гадны томоохон системүүдтэй уялдуулж ажиллаж байна. Иймд төр өөрийн нөөц бололцоондоо тулгуурлаж суурь зургийн хөгжүүлэлтийг хийж олон нийтийн хэрэгцээнд гаргах, эсвэл тодорхой өгөгдлийн сангаа нээлттэй болгож үндэсний суурь зураг хөгжүүлэгч нарт ижил тэгш бололцоо олговол Монгол улсад газар зүйн мэдээллийн суурь зургийн хөгжүүлэлт хөгжихөд ихээхэн түлхэц болж чадна. 

Leave a Comment

Your email address will not be published.